10 сарын 1
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 9 сар · 10 сар · 11 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
10 сарын 1 нь Григорийн тооллын жилийн 274 дахь (өндөр жил бол 275 дэх) өдөр юм. Мөн он дуустал 91 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1588 — I Аббас хаан ширэнд заларсан.
- 1869 — Вена хотод анхны шуудангийн ил захидал хэвлэгдэн гарчээ.
- 1881 — Франц улсад хөлбөмбөгийн «Бордо» клуб байгуулагдсан.
- 1895 — Франц улс Мадагаскарыг эзлэн авсан.
- 1910 — АНУ-ын Лос-Анжелес хотноо Таймс барилгад 21 хүний амь үрэгдсэн томоохон дэлбэрэлт болов.
- 1926 — Киевын Дуурь бүжгийн театр үүд хаалгаа нээсэн.
- 1931 — Харьковын тракторын үйлдвэр анхны трактораа гаргаж эхэлсэн.
- 1936 — Ф.Франко испанийн төрийн тэргүүн гэж зарлагдсан.
- 1940 — Финланд улс Нацист Германтай холбоотны гэрээ байгуулсан.
- 1946 — Нацист Германы удирдагчдын эсрэг ялагч гүрнүүдийн Нюрнбергийн шүүх хурал өндөрлөв.
- 1949 — Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан.
- 1964 — Японд дэлхийн анхны Токайдо-шинкансэн хурдны зам ашиглалтад орсон.
- 1971 — АНУ-ын Флорида мужид дэлхийн хамгийн том «Дисней Уорлд» нээгдсэн.
- 1977 — Алдарт хөлбөмбөгчин Пеле зодог тайлсан, тэрээр спортын замналдаа 1363 тоглолтод 1281 гоол хийжээ.
- 1979 — Панамын суваг орчмын бүс эрх зүйн хувьд Панам улсын мэдэлд очсон.
- 1982 — Хельмут Коль ХБНГУ-ын канцлер болсон.
- 1997 — ОХУ-д Зөвлөлтийн паспортыг Оросын иргэний паспортаар солих үе шаттай ажил эхэлсэн.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1207 — III Хенри (1272 онд нас барсан) Английн хаан (1216—1272).
- 1754 — I Павел (1801 онд алуулсан) Оросын эзэн хаан (1796—1801).
- 1881 — Уильям Боинг (1956 онд нас барсан) Америкийн нисэх онгоц зохион бүтээгч, "Boeing" компани үүсгэн байгуулагч.
- 1912 — Лев Гумилёв (1992 онд нас барсан) Оросын түүхч-угсаатан судлаач, гүн ухаантан, яруу найрагч, Анна Ахматова, Николай Гумилёв нарын хүү.
- 1924 — Жимми Картер (2024 онд нас барсан) Америкийн Нэгдсэн Улсын 39 дэх ерөнхийлөгч.
- 1927 — Олег Ефремов (2000 онд нас барсан) Зөвлөлтийн тайз, дэлгэцийн жүжигчин, ЗХУ-ын Ардын жүжигчин.
- 1956 — Тереза Мэй, Британийн улс төрч, Их Британийн 76 дахь (2016—2019) Ерөнхий сайд.
- 1962 — Америкийн телевизийн жүжигчин Эсай Моралес
- 1968 — Америкийн дуучин, хөгжимчин, дуу зохиогч Кевин Гриффин
- 1974 — Америкийн жүжигчин хөгжимчин Кристиан Борль
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 2010 — Георгий Арбатов (1923 онд төрсөн) зөвлөлтийн түүхч, академич, Зөвлөлтийн Гадаад бодлого боловсруулагч.
- 2018 — Шарль Азнавур (1924 онд төрсөн) армени гаралтай Францын дуучин, дууны зохиолч, жүжигчин.
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]- Олон улсын ахмадын өдөр
- Олон улсын кофены өдөр
- Ахмадын баярын өдөр (Монгол улс)
- Зэвсэгт хүчний өдөр (Өмнөд Солонгос)
- Багш нарын өдөр (Узбекистан)
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний баярын өдөр (БНХАУ)
- Тусгаар тогтнолын өдөр, 1960 онд Нэгдсэн Вант Улсаас Киприйн тусгаар тогтносон өдрийг тэмдэглэдэг.
- Тусгаар тогтнолын өдөр, 1960 онд Их Британи улсаас Нигери тусгаар тогтносон өдрийг тэмдэглэдэг.
- Тусгаар тогтнолын өдөр, 1994 онд НҮБ-ын Итгэмжлэгдсэн нутаг дэвсгэрийн байдлаар Палау тусгаар тогтносон өдрийг тэмдэглэдэг.
- Тусгаар тогтнолын өдөр, 1978 онд Нэгдсэн Вант Улсаас Тувалу тусгаар тогтносон өдрийг тэмдэглэдэг.