НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн танхим | |
| Товчлол | UNSC |
|---|---|
| Үүсэл | 1945 оны 10 сарын 24 |
| Төрөл | Үндсэн байгууллага |
| Төв байр | Нью-Йорк хот, АНУ |
| Гишүүн | |
Дарга | Гишүүдийн дунд сар бүр солигддог |
| Толгой байгууллага | Нэгдсэн Үндэстний Байгууллага |
| Вебсайт | http://un.org/securitycouncil |
Африкийн улс (3)
Ази-Номхон далайн улс (3)
Зүүн Европын улс (2)
Латин Америк, Карибын улс (2)
Баруун Европ ба бусад улс (5) | |
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл (англи. United Nations Security Council, франц. Conseil de sécurité de l'ONU, араб. مجلس أمن الأمم المتحدة, хятад. 联合国安全理事会, испани. Consejo de Seguridad de la ONU) нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын зургаан үндсэн байгууллагын нэг бөгөөд НҮБ-ын Дүрмийн 24 дүгээр зүйлд заасаны дагуу олон улсын энхтайван, аюулгүй байдлыг хангах бөгөөд НҮБ-д шинээр гишүүн элсүүлэх, НҮБ-ын Хартид оруулах аливаа өөрчлөлтийг батлах зэрэг үүрэгтэй байнгын ажиллагаатай байгууллага юм.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд нийт 15 гишүүн орон ордог. Их Британи, ОХУ, АНУ, БНХАУ, Франц зэрэг 5 орон бол Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд юм.
Байнгын бус 10 орныг НҮБ-ын Дүрмийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2 жилийн хугацаатай 5 жил бүр сонгодог байна. Үүнд:
- тав — Африк Азийн орнуудаас;
- нэг — Зүүн Европын орнуудаас;
- хоёр— Латин Америкийн орнуудаас;
- хоёр— Баруун Европ болон бусад орнуудаас.
2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүдээр Вьетнам, Нигер, Тунис, Эстони, Сент Винсент, Гренадин зэрэг улсууд өмнө нь бүрэн эрх нь 12-р сарын 319-нд дуусгавар болж Экваторын Гвиней, Кот-д'Ивуар, Кувейт, Перу, Польш улсууд болсон байв.
2022-2023 онд Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдээр Албани, Бразил, Гана, Габон, Арабын Нэгдсэн Эмират улсууд байсан.
2023-2024 онд Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдээр Мальта, Мозамбик, Швейцарь, Эквадор, Япон улсууд байсан.
2024-2025 онд Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдээр Алжир, Гайана, Словени, Сьерра-Леон, Өмнөд Солонгос улсууд байсан.
2025-2026 онд Аюулгүйн зөвлөлийн байнгын бус суудлыг Дани, Грек, Латви, Пакистан, Панам, Сомали улсуудад олгоод байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн даргыг сар бүр өөрчилж сонгодог байна.
| Он | Африк | Ази | Латин Америк | Баруун Европ
болон бусад улс |
Зүүн Европ | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 2016 | Египет | Сенегал | Япон | Уругвай | Украин | |||||
| 2017 | Этиопи | Казахстан | Боливи | Швед | Итали | |||||
| 2018 | Кот-д’Ивуар | Экваторын Гвиней | Кувейт | Перу | Нидерланд | Польш | ||||
| 2019 | ӨАБНУ | Индонези | Доминиканы Бүгд Найрамдах Улс | Бельги | Герман | |||||
| 2020 | Нигер | Тунис | Вьетнам | Сент-Винсент Гренадин | Эстони | |||||
| 2021 | Кени | Энэтхэг | Мексик | Ирланд | Норвеги | |||||
| 2022 | Габон | Гана | АНЭУ | Бразил | Албани | |||||
| 2023 | Мозамбик | Япон | Эквадор | Мальта | Швейцар | |||||
| 2024 | Алжир | Сьерра-Леоне | БНСУ | Гайана | Словак | |||||
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Оросын Холбооны Улс Зөвлөлт Холбоот Улсын суудлыг залгамжилсан, Орос ба Нэгдсэн Үндэстний Байгууллага хуудсыг үзэх. Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд одоо хүртэл Зөвлөлт Холбоот Улсыг гишүүнээр жагсаасан байдаг.
- ↑ Бүгд Найрамдах Хятад Ард Улс 1971 онд Бүгд Найрамдах Хятад Улсыг орлож НҮБ болон Аюулгүйн Зөвлөлд элссэн. Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд одоо хүртэл Бүгд Найрамдах Хятад Улсыг гишүүнээр жагсаасан байдаг.