Jump to content

АНУ-ын Номхон далайн нэгдсэн Төмөр Зам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

АНУ-ын Номхон далайн нэгдсэн Төмөр Зам буюу Union Pacific (англи. Union Pacific Railroad буюу Ю́нион Паси́фик гэж дууддаг) — АНУ-ын төмөр замын хамгийн том сүлжээг эзэмшдэг 1862 онд байгуулагдсан америкийн компани юм. Компаний Төв байр Небраска мужийн Омаха хотод байралдаг.

Тус компани нь АНУ-ын Баруун Хойд нутгаас Сан-Франциско хүртэл төмөр зам барих зорилгоор анх 1862 онд байгуулагдсан юм.

1869 оны хөрөнгийн зах зээлийн уналтын дараа тус компани Жэй Гоулдын мэдэлд орсон. 1880 онд тэрээр Юнион Пасификийг Денвер, Канзасын төмөр замтай нэгтгэсэн байна.

1893 онд өрийн асуудлаас болж Юнион Пасифик компани хөрөнгө оруулагчдын мэдэлд шилжсэн.

Юнион Пасифик компани байгуулагдсан цагаасаа хойш зөвхөн төмөр замын тээвэр төдийгүй нүүрсний уурхайд оролцож, хожим нь жижиг газрын тосны орд эзэмшиж ирсэн. 1962 онд АНУ-ын 9 муж, Канадын 3 мужид газрын тосны үйлдвэрлэлийн лиценз эзэмшдэг "Champlin Oil and Pontiac Refining" , мөн томоохон боловсруулах үйлдвэр, шатахуун түгээх станцын сүлжээг эзэмшдэг "Champlin Oil and Pontiac Refining" компаниудыг эзэмшиж байжээ. 1970 онд төмөр замын тээвэр нь Юнион Пасифик компанийн орлогын 73%-ийг эзэлж байсан бол 1975 онд ердөө 57%-ийг, 1985 онд 50%-иас бага хувийг эзэлж байжээ.

1980 онд АНУ-ын төмөр замын салбарын хязгаарлах зохицуулалтыг цуцалж, 1982 онд Юнион Пасифик компани "Миссури Пасифик төмөр зам" болон "Баруун Пасифик төмөр зам"-ыг худалдан авч чадсан. Үүний дараа хэд хэдэн худалдан авалт хийгдсэн бөгөөд 1996 онд "Өмнөд Пасифик" компанийг худалдан авснаар өндөрлөв. Үүний үр дүнд дэлхийн хамгийн том олон нийтэд нээлттэй төмөр замын компани болсон юм. Юнион Пасифик компанийн бусад уул уурхай, газрын тосны чиглэлийн нөөцийн хэлтсүүд зарагдсан юм.

2013 онд Юнион Пасифик компани ойролцоогоор 45,000 хүнийг ажиллуулж байсан бөгөөд түүний 51 800 км урт тээврийн сүлжээ нь АНУ-ын 23 мужийг хамарч байсан юм.