Линда Хант
| Линда Хант Linda Hunt | ||
Линда Хант, 2015 | ||
| Бүтэн нэр | Лидиа Сюзанна Хантер | |
| Иргэншил | ||
| Төрсөн огноо | 19745 оны 4 сарын 2 | |
| Төрсөн газар | Морристаун, Нью-Жерси, Америкийн Нэгдсэн Улс | |
| Танил үе | 1976—одоо | |
| Мэргэжлийн замнал | ||
|---|---|---|
| Мэргэжил | жүжигчин | |
| Гавьяа шагнал | Оскар (1984) | |
Линда Хант (Англи: Lydia Susanna Hunter; Лидиа Сюзанна Хантер, Англи: Linda Hunt, 1945 оны дөрөвдүгээр сарын 2-нд Нью-Жерси мужийн Морристаун хотод төрсөн) — Америкийн эмэгтэй жүжигчин.
Замналын товчоон
[засварлах | кодоор засварлах]Лидиа Хантер төгөлдөр хуурын багш, газрын тосны бизнесмэний гэр бүлд дүүгийнхээ хамтаар өсч торнижээ.
Роберт Олтмений «Попай»-д анхлан тоглосон Линда Питер Уирийн зохиолоос сэдэвлэсэн «Түгшүүрт он жил»-д (1982) эрэгтэй туслах дүрээр 'Оскар гардсан анхны эмэгтэй жүжигчин'. Тайзны урлагаар хоёр «Оби» гардан, «Тони»-д дэвшсэн.
«Тэнгисийн цагдаа: Лос-Анжелес» (2009) сериалын Хенриетт «Хэтти» Ланжийн дүрээр «Teen Choice Award»-д дэвшив.
145 сантиметр одой биетэй Линда Хант — 1987 онд ижил хүйстэн гэдгээ зарлажээ.[1][2]
Түүний тоглосон «Цэцэрлэгийн цагдаа» (1990), «Аянгагүй бороо» (1992), «Загварынхан» (1994), «Покахонтас» (1995), «Покахонтас 2: Шинэ дэлхийгээр аялсан нь» (1998), «Тэмээлзгэнэ» (2002) бүтээлүүд алдартай.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ WeHo Marriages Go On (Memento 14. Нэгдүгээр сар 2016 цахим архивт) на сайте bilerico.com, 10 августа 2008
- ↑ IMDB