Jump to content

Колчестер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Колчестер (Colchester) нь Английн Эссекс гүнлигт оршдог бөгөөд Их Британийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн эртний хот юм. Эртний Ромын үед энэ нь Ромын Британи мужийн анхны нийслэл байсан бөгөөд тухайн үед "Камулодунум" гэж нэрлэгддэг байв. Хотод байрлах Колчестер цайз нь XI зуунд баригдсан бөгөөд Европын хамгийн том Норман маягийн цайзын цамхагтай. Өдгөө уг цайз нь Ромын үеийн олон тооны олдворуудыг дэлгэсэн музей болжээ. Мөн тус хотод Их Британийн нэртэй дээд боловсролын байгууллага болох Эссексийн их сургууль байрладаг.