Jump to content

Жоржиа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жоржиа Муж Улс
State of Georgia
Жоржиа муж улсын далбаа Жоржиа муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): Peach State, Empire State of the South
Уриа: Wisdom, Justice, and Moderation (Цэцэн ухаан, шударга ёс, аядуу байдал)
Жоржиа муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Жоржиа муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл англи
НийслэлАтланта
Хамгийн том хотАтланта
Хамгийн том хотуудын бөөгнөрөлАтлантагийн метрополитан бүс
Нутаг дэвсгэр АНУ-д 24-д орно
 - Нийт153,909 км²
 - Өргөн370 км
 - Урт480 км
 - Усны эзлэх %2.6
 - Өргөрөг30.356 - 34.985° N
 - Уртраг80.840 - 85.605° W
Хүн ам АНУ-д 9-д орно
 - Нийт9,685,744 (2008 оны тооцоо)[1]
8,186,453 (2000)
 - Нягтшил54.59/км²
АНУ-д 18-д орно
 - Дундаж орлого $43,217 (28)
Өндөр 
 - Хамгийн өндөр цэг Брасстаун Болд[2]
1,458 м
 - Дундаж180 м
 - Хамгийн нам цэгАтлантын Далай[2]
0 м
АНУ-д нэгдсэн  1788 оны нэгдүгээр сарын 2 (4)
Амбан захирагчСонни Пөрдю (БНН)
Дэд захирагчКэйзи Кэгл (БНН)
АНУ-ын сенатчид Саксби Чэмблисс (БНН)
Жонни Айзексон (БНН)
Конгрессын төлөөлөгчид 7 БНН, 6 АН (Жагсаалт)
Цагийн бүс Дорнод: UTC-5/-4
Товчлолууд GA US-GA
Вэбсайтwww.georgia.gov

Жоржиа (Англи: Georgia) нь Америкийн Нэгдсэн Улсын нэгэн муж улс бөгөөд Америкийн хувьсгалаар Британийн ноёрхлын эсрэг боссон анхны арван гурван колонийн нэг билээ. Жоржиа эдгээр 13 колониос хамгийн сүүлд буюу 1733 онд муж улс болон байгуулагдаж байв. 1788 оны 1-р сарын 2-нд АНУ-ын Үндсэн хуулийг баталсан дөрөвдэх муж улс болсон. 1861 оны 1-р сарын 21-нд Нэгдсэн Улсаас салан тусгаарлаж, Америкийн Холбооны Улсыг байгуулалцсан анхны 7 муж улсын нэг болжээ. Жоржиа 1870 оны 7-р сарын 15-нд буюу хамгийн сүүлд Нэгдсэн Улсад дахин оржээ. Жоржиа хүн амаар улсдаа есдүгээрт ордог ба 2007 оны 7-р сарын 1-ний байдлаар 9,544,750 оршин суугчтай байлаа.[3] Түүнчлэн хүн амын тооны өсөлтөөр 4-т, өсөлтийн хувиар 9-д ордог бөгөөд сүүлийн жилд 1.7 хувиар буюу 162,447 хүнээр өсчээ. Жоржиагийн нийслэл бөгөөд хамгийн олон хүн амтай хот нь Атланта.

Өмнөд талаараа Флорида; зүүн талаараа Атлантын Далай, Өмнөд Каролин муж улстай; баруун талаараа Алабама, баруун өмнөд булангаараа Флоридатай; хойд хэсгээрээ Теннесси, Хойд Каролинтай тус тус хиллэнэ. Муж улсын хойд хэсэгт Аппалачийн нурууны томоохон уулын систем болох Блю Риж уулс байдаг. Жоржиагийн хамгийн өндөр цэг нь Брасстаун Болд 1,458 м өндөр бол хамгийн нам цэг нь далайн түвшин юм.

Нийт 153,909 км² нутаг дэвсгэртэй Жоржиа АНУ-ын 50 муж улс дотроо 24-т ордог. Жоржиа хуурай газрын талбайгаар Миссиссиппи голоос зүүн тийш орших муж улсууд дотроо хамгийн том нь бөгөөд нийт нутаг дэвсгэрээрээ Мичиган, Флорида, Висконсиний дараа 4-т ордог.[4]

  1. ↑ "Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2000 to July 1, 2008". United States Census Bureau. Татаж авсан: 2009-02-01.
  2. 1 2 "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. 29 April 2005. Эх хувилбараас архивласан: 1 Зургадугаар сар 2008. Татаж авсан: November 3 2006. {{cite web}}: Check date values in: |accessdate= and |archive-date= (help); Unknown parameter |dateformat= ignored (help)
  3. ↑ http://www.census.gov/popest/states/NST-ann-est.html 2007 Population Estimates
  4. ↑ States Ranked for Total Area, Land Area, and Water Area - NETSTATE.com (Memento 18. Хоёрдугаар сар 2009 цахим архивт), accessed December 26, 2006
  • Walker, V. (2005). "Organized resistance and black educators' quest for school equality", 1878-1938. Teachers College Record, 107, 355-388.

Нэмж унших материал

[засварлах | кодоор засварлах]
  • New Georgia Encyclopedia (2005).
  • Bartley, Numan V. The Creation of Modern Georgia (1990). Covers 1865-1990 period. ISBN 0-8203-1183-9.
  • Coleman, Kenneth. ed. A History of Georgia (1991). ISBN 0-8203-1269-X.
  • London, Bonnie Bullard. (2005) Georgia and the American Experience Atlanta, Georgia: Clairmont Press ISBN 1-56733-100-9. A middle school textbook.
  • Peirce, Neal R. The Deep South States of America: People, Politics, and Power in the Seven Deep South States (1974). Information on politics and economics 1960-72. ISBN 0-393-05496-9.